
Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан “Хурд” хамтлаг тоглолт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тус хамтлаг энэ удаа “Ханьдаа дуулъя UNPLUGGED баярын цэнгүүн” тоглолтоо “Christian Dior”-той хамтран зохион байгуулах аж. Өнөө жил 20 жилийн ой нь тохиож буй “Хурд” хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнээ эзэлсэн билээ. Тэд энэ удаагийн тоглолтоо“Irish Pub”-д зохион байгуулах бөгөөд уг тоглолтод охид бүсгүйчүүддээ уярал ухаарал, хайр дурлалыг бэлэглэх утга уянгын олон сайхан дуунууд нь эгшиглэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ