
ОХУ-ын Буриад Улсад өнгөрөгч сарын 26-27-ны өдрүүдэд зохиогдсон “Белый месяц 2013” олон улсын дуулаачдын уралдаанд Буриад, Хакаси муж, Халимаг, Якут, Армен, Хаямад, Монгол, Польш, Япон, Солонгос зэрэг 32 орны дуучин оролцжээ. Тус уралдаанд ихэвчлэн Евро Азийн дуучид оролцдог бөгөөд 18-35 насны дуучид оролцох эрхтэй байдаг ажээ. Уралдааны тэргүүн байрт хоёр дуучин шалгарсан бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дуучин Т.Амина болон Буриадын Б.Мария нар тодорсон байна. Харин тэмцээний Гран-при шагналыг Солонгосын дуучин хүртжээ. Уралдааны сүүлийн шалгаруулалт Буриадын театрт болсон байна. Якутаас оролцсон Ника дэд байрт, Казахстаны Асэт Али, БНХАУ-ын дуучин Эрхэмбат нар удаах байрт шалгарчээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ