
Монгол Улсын эдийн засгийн сүүлийн улирлын тоймыг Дэлхийн банк өнөөдөр танилцууллаа. Манай улсын эдийн засаг сүүлийн улирлуудад тооцоолж байснаас эрчимтэй сэргэж, хэт халалтын шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ. Энэ нь эрэлт ихтэй тэгэхдээ гаднаас оруулж ирэхэд төвөгтэй эсвэл өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг нь дотоодын нийлүүлэлт шууд хангаж чадахгүй тэдгээр бараа болон үйлчилгээний инфляци нэмэгдэж байгаа байдлаар харагдаж байгаа аж. ДНБ-ий өсөлт 2011 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувь байсан бол гуравдугаар улиралд 20.8 хувьд хүрчээ.
Эдийн засгийн өсөлт 2010 онд 6.4 хувьтай байсан бол 2011 оны эцэст 15 хувьд хүрэх, магадгүй бүр түүнээс давж гарах төлөвтэй байна. Монгол Улс ашигт малтмалын арвин их баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулахтай зэрэгцээд дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, энэ нь эдийн засгийн өсөлтийн гол түлхэгч хүч нь болж байна гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ