Улсын арслан Б.Ганбат 2010 оны шилдэг тамирчин боллоо

img

Спортын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ Чоно-2010” наадам МҮОНТ-ийн 600-н студид боллоо.

Энэхүү спортын шилдгүүдэд цом гардуулах ёслолд спортын алдартнуудаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Батлан хамгаалахын сайд Л.Болд болон УИХ-ын гишүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Спортын чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийн санал асуулгаар, нэр дэвшсэн 36 тамирчнаас дараах тамирчид шилдэг 10 -аар тодорчээ. Үндэсний бөхөөс нэр дэвшсэн улсын арслан Б.Ганбат нь Их Монгол улс байгуулсагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадамдаа ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн бөгөөд 146 оноогоор шилдэг 10-н нэгээр шалгарчээ. Б.Ганбат нь з.б С.Баасанням, а.а Ц.Жамсран, а.а Г.Алтангэрэл, у.н Д.Лхагвадорж, у.н Ч.Баянмөнх, у.з М.Өсөхбаяр, у.а Х.Мөнхбаатар, даян аварга Г.Өсөхбаяр нараар ес даван түрүүлсэн билээ.

Шилдэг тамирчин (36 нэр дэвшигчээс)

1. Соронзонболдын Батцэцэг. Чөлөөт бөх 509 оноо 2. Мөнхбаатарын Бундмаа. Жүдо 420 оноо 3. Хашбаатарын Цагаанбаатар. Жүдо    328 оноо 4. Ганзоригийн Мандахнаран. Чөлөөт бөх 253 оноо 5. Гэлэгжамцын Наранчимэг. Чөлөөт бөх 240 оноо..................................

Илүү ихийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ