
“Бүргэдийн баяр” арга хэмжээ өнөөдөр болно. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж гэж байгаа уг арга хэмжээ сүүлийн гурван жилд Чингисийн хүрээ жуулчны баазад болж байгаа юм.
”Бүргэдийн баяр-2013” арга хэмжээний үеэр Монгол болон казакын гар урлалын худалдаа гаргах бөгөөд үг ёслолын ажиллагаанд бүргэдтэй парадыг энэ жил Шонхор шувуугаар эхлүүлэх юм байна.Улмаар хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулах юм. Мөн бүргэдээр ан бариулах, тулам булаалдах, хаан бүргэд шалгаруулах юм байна.
Энэ өдөр “Бүргэдийн баяр-2013″ арга хэмжээнд оролцох иргэдэд зориулж Санкт петербург төв (хуучнаар Ленин клуб )-ийн хашаанаас өглөө 10.30 цагт автобус үйлчлэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ