Өнөөдрөөс ихэнх нутгаар цас орно

img

Улаанбаатарт үүлшинэ, шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө хүйтэрч 0-2 градус  хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд түр зуур 16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.  Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор  3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө хүйтэрч Хангайн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор  5-10 градус дулаан,  бусад нутгаар 1-6 градус хүйтэн  байна. Төвийн нутгаар үүлшинэ, шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зарим газраар шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 -8 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө багавтар  үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 6-11 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 1-6 градус хүйтэн, өмнөд хэсгээр 0-5 градус дулаан байна. Говийн нутгаар шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад  нутгаар 4-9 градус дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ