“Ертөнцийн гэгээ” нээлтээ хийлээ

img

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн ивээл дор Монголын шилдэг уран бүтээлч эмэгтэйчүүдийн бүтээлүүдээр “Ертөнцийн гэгээ” үзэсгэлэнг “976” арт галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг Засгийн газрын тусгай сан болох Соёл урлаг хөгжүүлэх сан, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм. Тус үзэсгэлэнд  Монгол улсын төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Я.Оюунчимэг, Д.Булгантуяа, Я.Булган, Д.Үүрийнтуяа, С.Төгс-Оюун, Н.Туяа, Б.Насанцэнгэл, М.Баярмагнай, Д.Бадам, Б.Нандин-Эрдэнэ зэрэг 43 авъяаслаг уран бүтээлчдийн 60 гаруй уран зураг, 10 гаруй баримал тавигджээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр 33 жил уран бүтээлээ туурвиж байгаа С.Төгс-Оюун, Д.Бадам нарын хөдөлмөрийг үнэлж СТА цол тэмдэг гардуулан өгсөн бөгөөд Ц.Оюунгэрэл сайд үзэсгэлэнд тавигдсан нийт уран бүтээлтэй танилцан өөрт таалагдсан хамгийн шилдэг зурагт өөрийн нэрэмжит шагналыг гардуулан өгсөн нь зураач Я.Булганы 3 цуврал зураг болох "Айш"," Халтар","Миний найдвар зураг шалгарсан юм. Уран бүтээлч бүсгүйчүүдийн бүтээлтэй танилцаж, ертөнц, мэдрэмжийг нь тольдох боломжийг олгож байгаа уг үзэсгэлэн энэ сарыг дуустал “976” арт галарейд үзэгчдийн хүртээл болох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ