Манчестерийн хоёр баг магнайд гарлаа

Английн Премьер лигийн 19 дүгээр тойргийн долоон тоглолт өчигдөр явагдлаа. Манчестер хотын “Юнайтед”, “Сити” багуудын довтлогч Бербатов, Тевес нар хоёр гоол оруулж багтаа ялалт авчирсан юм. Ингэснээр “Сити” жагсаалтын аман хүзүүнд гарч, Манчестерийн хоёр баг тэргүүлэх болов. “Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч Ван дер Ваарт мөн дубль хийснээр “Астон Вилла”-г буулгаж авлаа. Энэ тойргийн “Блэкпул”-“Ливерпуль”, “Эвертон”-“Бирмингем” багийн тоглолт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон юм. Өнөө шөнө 19 дүгээр тойргийн оргил тоглолт болох “Арсенал”-“Челси”-гийн тулаан болно. ФУЛХЭМ - ВЕСТ ХЭМ 1:3 Гоол: Хьюз 11 - Коул, 37, 73, Пикьонн, 45 НЬЮКАСЛ - МАНЧЕСТЕР СИТИ - 1:3 Гоол: Кэрролл 72 - Бэрри 2, Тевес 5, Тевес 81 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД - САНДЕРЛЕНД - 2:0 Гоол: Бербатов 5, 57 БЛЭКБЕРН – СТОК СИТИ 0:2 Гоол: Хут 51, Уилсон 90 ВУЛВЭРХЭМПТОН - УИГАН 1:2 Гоол: Ст.Флетчер 87 – Родальега 9, Клеверли 20 БОЛТОН – ВЕСТ БРОМВИЧ 2:0 Гоол: Тейлор 40, Элмандер 87 АСТОН ВИЛЛА - ТОТТЕНХЭМ - 1:2 Гоол: Албрайтон 82 - Ван дер Ваарт 23, 67, Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ