Улаанбаатарт 17 градус хүйтэн

img

Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун, Говь-Алтайн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагт улаанбаатарт 20 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хагаст хойноос бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр хүрч шриүүснэ. Увс нуур, Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын сав газраар 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ