“Эзэгнэгч” кино “Grauman’s Chinese Theater”-ийн дэлгэцнээ

img

“48 цаг” богино хэмжээний кино наадамд оролцон шилдгээр шалгарсан “Absolute pictures” багийнхан олон улсын богино хэмжээний кино наадам болох “Filmapalooza”-д оролцож байна. “48 цаг Монгол 2012” наадмын ялагч болсон  тэд олон улсын уг кино наадамд “Эзэгнэгч” бүтээлээ сойсон гэнэ. Тус наадам АНУ-ын Калифорни муж дахь Холливуудын алдарт “Wall of Fame” гудамжинд орших дэлхийд алдартай “Grauman’s Chinese Theater”-т энэ сарын 7-10-нд зохиогдож байгаа юм. Энэхүү кино наадамд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 127 кино багийнхан оролцож шилдгүүдээ тодруулах бөгөөд  юм монголын  багийн “Эзэгнэгч” кино өнөөдөр тус театрын дэлгэцнээ гарч, үзэгчдийн хүртээл болох аж. Эх орноо төлөөлөн олон улсын хэмжээний кино наадамд оролцож байгаа “Absolute pictures” багийнханд амжилт хүсье. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ