ДБЭТ-ын симфони оркестр шинэ хөгжмийн баяраа тэмдэглэв

img

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони оркестрын уран бүтээлчид хөгжим, хэрэгслээ бүрэн шинэчилжээ. Тэд сонгодог урлаг сонирхогчдод болон уг төслийг санаачлан санхүүжүүлсэн хүн бүхэнд зориулан талархал илэрхийлж, “Сонгодог хөгжмийн концерт” буюу “Шинэ хөгжмийн баяр” тоглолтыг өчигдөр хийлээ. Энэхүү “Шинэ хөгжмийн баяр”-ын хөтөлбөрт дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд шинэ өнгө, аялгуугаар эгшиглэсэн бөгөөд уг баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрынхан албаны хүмүүс оролцсон юм. ДБЭТ-ын симфони оркестрын хөгжмийг хамгийн сүүлд 1988 онд шинэчилж, түүнийгээ өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн гэнэ.  Хөгжмийн зэмсгийг хэдийгээр удах тусмаа дуугаралт нь жигдэрч, уянгалаг болдог гэдэг ч театрын оркесторын хөгжмүүдийн хувьд цаг тухайд нь мэргэжлийн мастеруудын засвар үйлчилгээ орж байгаагүйгээс элэгдсэн гээд бэрхшээлтэй зүйлс олон байсан гэнэ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 368.000 ам. долларын үнэ бүхий 45 нэр төрлийн гуулин, үлээвэр, цохиур, төгөлдөр хуур гээд 90 гаруй хөгжмийн зэмсэг дагалдах хэрэгслүүдийн хамт хүлээж авсан аж. Тиймээс ДБЭТ-ын симфони оркестр хөгжмийн зэмсгийн хүрээнд дэлхий төвшинд хүрч, хамгийн сүүлийн үеийн “Ямаха” брэндийн мэргэжлийн хөгжмүүдтэй болсон байна. Уг хөгжмүүдийг  Японы "Ямаха" брэндийн албан ёсны дистрибьютер "Протек" компани хоёр жилийн баталгаатайгаар нийлүүлсэн бөгөөд "Гранд-GX" төгөлдөр хуур гэхэд л Монголд цорын ганц байгаа хөгжим аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hogjim:
za bayar hurgie.shine hogjimiin uran buteelin amjilt husie,huuchin hogjimoo yah yum boldoooo, zarah hogjim bval avna shuu.99733936
2013-03-10