Эдди Мерфи Оскарыг хөтлөхөөс татгалзав

img

Сүүлийн үед америкийн кино академийн дээд шагнал болох Оскарын шагнал гардуулах ёслолтой холбоотой шуугиан дэгдээд байгаа. Тус ёслолыг зохион байгуулах хорооны дарга найруулагч Брет Ратнер Оскарын шагналыг шударгаар олгодоггүй, янз бүрийн гадуурхал шагналын эргэн тойронд явагддаг гэх олон нийтийн дунд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас сайн дураараа энэ ажлаас татгалзахаа мэдэгдсэн. Тэгвэл найруулагч Брет Ратнерын дотны анд гэддэг инээдмийн киноны жүжигчин, Холливудын од Эдди Мерфи ч мөн нэрээ татаж буйгаа мэдэгджээ. Тэрбээр 2012 оны Оскарын шагналыг хөтлөхөөр тодорсон билээ. Брет Ратнертай холбоотойгоор ямартай ч Эдди Мерфи тус ёслолыг хөтлөхөөс татгалзлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ