
Хятадын Сычуань мужийн Чунду хотод өнгөрсөн амралтын өдөр “Miss International-2011” тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд “Мисс Монголиа-2011” наадмын ялагчаар тодорсон отгон мисс И.Төгсөө эх орноо төлөөлөн оролцсон билээ.
Өдгөө 19 настай мисс И.Төгсөө нь “Miss International-2011” тэмцээнд хоёрдугаар байрт шалгарчээ. Харин тэмцээний тэргүүн миссээр Эквадорын гоо бүсгүй Фернандо Корнехо, дэд миссээр Венесуэлийн гоо бүсгүй Жессика Барбоса тус тус шалгарсан байна.
Монголын мисс И.Төгсөө анх удаа “Miss International-2011” наадмаас хоёрдугаар байрт шалгарч, эх орныхоо нэрийг гаргасан байна. Тэрбээр өдгөө Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд сурдаг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ