“Төлөг” битгий хэл туулай ч “шалбалж” чадахгүй “чоно”-ын хэрэг байна уу?

img

Олон улсын хөл­бөм­бөгийн холбоо буюу FIFA 1904 онд байгуулагдаж байсан бол Азийн хөл­бөмбөгийн холбоо 1954 онд байгуу­лагдаж бай­сан түүхтэй. Тэгвэл манай оронд харьцангуй эрт буюу 1930-аад оны эхээр орос ах нарын буянаар хөлбөмбөгийн спорт хөг­жих сууриа тавьж байсан. Тэр бүү хэл 1931 онд "Биеийн тамир сайж­руу­лах стадион" буюу "Бага цэнгэлдэх"-д анхны тэм­цээн ч болж байлаа. Мон­голд гадны спор­туу­даас хамгийн түрүүн хөл­бөм­бөг хөгжих боломж­той байсан ч 80 гаруй жилийн хугацаанд даанч нэг дор­витой өөрчлөлт гар­сан­гүй. Азийн Хөл­бөмбөгийн холбооноос хөлбөм­бө­гийн хөгжил тааруу орнуу­дын дунд зохиодог "AFC Challenge Cup 2014" тэм­цээний урьд­­чилсан шал­га­руу­лал­тад оролцохоор Мон­голын баг өнгөрөгч сарын 20-нд Лаосыг зорь­сон. Монголын баг "Хөх чоно" гэдэг нэртэй.

Тэднийг эх орноосоо мордлоо гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүр дуулиан болон үдэж байсан. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид "С" хэсэгт тал­байн эзэн орон Лаос болон Афга­нистан, Шри Ланкагийн багуудтай багтсанд бид бүхэн алгаа ташин угтсан билээ. Лаосыг "хавирахгүй", Афганистаныг найдвартай хожно гэдэгт итгэж байлаа. Шри Ланка л манайтай үзвэл үзнэ дээ хэмээн ярилцаж байсан юм.

Монголын "Хөх чоно" төлөг барих битгий хэл туулай ч шал­балж чадахгүй хэмжээнд байна. Монголын "Хөх чоно" Лаостой 1:1-ээр тэнцсэн бол хоёр дахь тоглол­тоо дайн түйвээний хөлд байнга өртөж байдаг Афганистантай хий­сэн ч 1:0-ээр хожигдлоо.

Харин сүүлийн тоглолтоо Шри Ланкагийн багтай хийж 3:0-ээр бут ниргүүлэн нусаа сугартал хожигд­дог байгаа. Хөлбөмбөгийн ба­гийнх­наа хараад үнэхээр урам хугарлаа. Бидний урмыг хугал­чихмаар муу тоглолоо. Монголын хөлбөмбөгчид яагаад муу тоглов. Үүний хариултыг ядах зүйлгүй олчихож болно. Учир нь манайхан багаар юм хийж хамтарч ажиллаж сураагүй. Хэдэн зуун жилээрээ жалга болгонд ганц гэрээрээ амь­дарч ирсэний гай юм. Монголчууд нэгдэх хэрэгтэй байна. Хуучин цагт бол үүнийг хүчээр хийдэг байлаа. Монголын эзэнт гүрний хаан Чин­гэс гэхэд хасаг тэрэгний тэнхлэгээс өндөр хүмүүсийг цаазаар аван хүчээр нэгтгэсэн. Тэднээс үлдсэн залуу үед нь бид хамтарвал ам­жил­тад хүрнэ гэдгийг ойлгуулж чадсан. Ингэж нэгдэж чадсан Мон­гол­чууд дэлхийг эзэлчих дөхсөн түүх бий. Өвгөнөөс хойш Чин­гэсийн монгол зуу зуунаар мөхөж эхэлсэн. Томоохон гүрний дунд задрал явагдахад мөхөл ирдэг гэдгийг тэгж манайхан мэдсэн юм.

Түүнээс хойш 800 гаруй жил өнгөрч зэр зэвсгийн хүчээр нэгт­гэдэг зүйл үгүй боллоо. Өнөөдөр дэлхий даяараа их спортын туган дор эвлэлдэн нэгдэж байна. Хууч­ны сэлмээр хядаж амжилтад хүрдэг цаг өнгөрсөн. Бид дэлхий ертөн­цийн хөгжлийн хуулиар спортын тавцанд багийн спортын төрлөөр дуу хоолойгоо гаргах хэрэгтэй. Багийн спортод хөлбөмбөг голлож, сагсан бөмбөг, гар бөмбөг удаал­даг. Монголчууд өнөөдрийг хүртэл багийн спортод амжилт гаргаж чадахгүй байгаа нь дээр дурдсан өнөө эв нэгдэл байхгүйтэй холбоо­той юм. Монгол Улс мөнгөтэй байгаа үедээ багийн спортдоо мөнгө хаяж, хөгжүүлэх хэрэгтэй. Хаа хамаагүй мэргэжлийн нэг нөх­рийг дуудан шигшээ багт оруулан тоглуулж эх орныхоо нэрийг шо­роо­той хутгадагаа болъё. Хөл­бөмбөгийн спортыг мэргэжлийн түвшинд гаргаж ирмээр байна. Харин жалга довны үзлээр яригд­даг, бие биенээ хүлээн зөвшөөрч байгаагүй үндэсний бөх, самбо, жүдо, хурдан морь тэргүүтнийг өргөмжлөн мандуулахаа болих хэрэгтэй.

Багийн спортыг хөгжүүлэх бааз суурь нь сургууль байдаг. Энд жишээ болгон америкт сурч байсан залуугийн яриаг сийрүүлье. АНУ-д америк хөлбөмбөгийн багийн спор­тын төрөлдөө хамгийн томд тоо­цогддог бол сагс удаалдаг байна. Тэнд америк хөлбөмбөгийн нэг улирал бүтэн заадаг аж. Тэгэхдээ 10 гаруй залуус ангийн шигшээдээ багтдаг бол 10 эмэгтэйчүүд нь хөгжөөн дэмжигчдийн баг болон нэгдэж сургууль, дүүрэг, хот, муж, улсын аварга шалгаруулах тэм­цээнд шалгаран оролцдог гэнэ. Ингэснээр тэд нэг улирлын турш тухайн спортыг нэвтэрхий мэдэж авахаас гадна багаар хамтрах ухаанд суралцдаг. Тийм болохоор багийн өмнө, хамт олныхоо өмнө өөрийн гэсэн үүрэг хариуцлагыг бий болгодог байна. Сагс, волей­болын спорт нь ч мөн адил ийм зарчмаар явагддаг тухай ярьж байсан. Багийн спортод ингэж амжилт гаргаж, хөгждөг юм билээ. Манайханд энэ чанар дутаад бай­на. Монголын хөлбөмбөгийн ши­г­шээд багийн тоглолт гэж алга. Ядаж байхад багийн нэр нь хүртэл "Хөх чоно" гэж байгаа юм. Хүн төрөлхтний хамгийн ихээр сонирх­дог топ спортын төрлийн нэг болох хөлбөмбөгийн багийн нэр "Хөх чоно" гэхээр ямар санагдах вэ.

Ийм нэртэй баг хэзээ ч амжилт гаргахгүй. Гадны дэлхийд алдарш­сан багуудын нэрийг сонирхоод үзье.

ГАДНЫХАН БАГАА ИНГЭЖ Л НЭРЛЭДЭГ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Чоно гэдэг үгийг бодохоор хээрээр гэр хийж, малын амь тас­дан голоо зогоодог хэрцгий амьтан гэдгээрээ санаанд шууд буудаг. Чоныг малчин монголчуудын хэдэн малын дайсан гээд үздэггүй. Тийм ч болохоор чоныг хайрладаг­гүй юм. Гэтэл олон улсад эх орноо төлөөлөн оролцож байгаа багийн нэрийг ийнхүү өгсөн нь бэлгэдэл зүйгээ бодсон ч буруу байгаа юм. Христийн шашинд чоныг сатана хэмээн үздэг аж. Сатана гэдэг нь шулмас, чөтгөр, зэтгэр, тэнэмэл сүнс хэмээх утгыг агуулдаг. За тэгээд чоно гэдэг амьтан хэзээ ч хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй. Байнга дальдчиж нуугдаж явдаг. Бэлгэдэл зүйн хувьд ч гэсэн томоо­хон асуудал болж байгаа. Ёр бэл­гийг бодож багаа нэрлэх нь яасан юм бол. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. "Хөх чоно" гээд нэрийг сон­сохоор цаанаа л нэг хүйтэн, хэрц­гий сонсогдох юм. Тэгээд ч чоно бол орооныхоо үеэр л сүрэг­лэдэг бо­ло­хоос бусад үед ганцаа­раа заяа­тай гэхэд хилсдэхгүй. Энэ утгаас авч үзвэл өнөө багийн спорт гэдэг зүйл нь алга болж ганц ганцаараа бөмбөг өшиглөх болоод байгаа. Гэтэл гадны багууд сайхан хотуудынхаа нэр төр, онцлогийг агуулсан нэртэй байдаг. "Реал Мадрид" гэхэд л "Эзэн хааны баг" гэсэн утгатай. Испанийн шигшээ багийг "Ялагдашгүй Рамада" гэх жишээтэй. Гөлөн гөлөн гэсэн бэлтрэг шиг байхаа больцгооё. Манайхан бол буу, машины бараа харангуутаа л чонын авд гарцгаадаг. Тэгээд алж байгаад л ирдэг биз дээ. Байнга хүнд алуулж, хөөгдөж, ад үзэгдэж явдаг амьтнаар багаа нэрлэчихээр яаж өөдтэй байх билээ. Улсын нэр сүрийг мандуулах үүрэгтэй ганц шигшээ багийнхаа нэрийг сонсоод л хүндэлж бахархах мөн эрч хүч мэдрэгдэх сонсголонтой сайхан монгол үгээр солих хэрэгтэй. Одоо энэ амжилтыг нь хүртэл хар л даа.

Цаашлаад шигшээ багийн дас­гал­жуулагч, тамирчдыг солин шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ ажил­ламаар санагдах юм. Хийх юмаа хийсэн хүмүүс дараагийн хүмүүс­тээ орон зайгаа үлдээгээд явж сурах хэрэгтэй. Харин юу ч хийж чадаагүй бол ард түмнээсээ уучлал гуйн ажлаа өгөх хэрэгтэй. Цаана чинь хөлбөмбөгт зүрх сэтгэлээ бүрэн өгчихсөн туршлагатай хү­мүүс хий дэмий санаа зовон сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ жил "AFC Challenge Cup 2014" тэмцээний урдчилсан шатны тог­лол­тод оролцсон манай багийн тамирчдын дундаж нас 24 юм билээ. Гэтэл гадны хөлбөмбөгчдийг хараад байхад 17-18 настайдаа дэлхийд од болон гялалзаж байна. Харин манайхан 24 настайдаа хөлбөмбөг тоглож сурах гэж байгаа нь инээдтэй ч юм шиг. "Дуулиан" болон өсвөрийн цомын тэмцээнд орол­цож буй хүүхдүүдээс ирээ­дүйтэйг нь шалгаруулан багаас нь бэлдэх хэрэгтэй. Одоо үр дүн нь гарахгүй ч хэдэн жилийн дараа гялалзаад гараад ирнэ гэдэгт итгэж байна. Тэгэхгүй бол олон улсын тэмцээнд оролцохдоо стадионы захаас бэлэн хар сумлах мэт зугт­даг чоно шиг байдал засрахгүй.

Хөлбөмбөгийн холбоо бусад спорт холбоодыг бодоход өөрийн гэсэн бэлтгэлийн томоохон заал, талбайтай. Бусад спортын төр­лийнхөн Спортын төв ордныг тойг­дон тэмцээн уралдаанаа хийдэг. Монголын хөлбөмбөгийн тамирчид гадны тэмцээнээс ганзага хоосон ирдэг нь дасгалжуулагч, удирд­лагуудтай нь холбоотой. Мон­голын хөлбөмбөгийн шигшээ ба­гийн дасгалжуулагч С.Эрдэнэ­батын оронд чадварлаг өөр дас­галжуулагч тавих ёстой талаар хүмүүс шуугиад эхэллээ. Дасгал­жуулагч Эрдэнэбатын аав нь С.Сан­даг­дорж гэж хөлбөмбөгийн спортыг монголд хөгжүүлэхээр нэлээд ажиллаж байсан тамир­чин нэгэн юм. С.Сандагдорж Мон­голын хөлбөмбөгийн шигшээ ба­гийн дасгалжуулагчаар олон жил ажилласан. Аавынхаа орыг залган хүү нь шигшээ багийн дас­гал­жуулагч болсонд хүмүүс дур­гүйл­хэж байна. Хойд Солонгосын удир­дагчид шиг болох нь хэмээн уур бухимдлаа цахим ертөнцөөр зар­лаад эхэлчихлээ. Монголын хөл­бөм­бөгийн холбоо цаашид шиг­шээ багийн тамирчдаа байнгын бэлтгэлтэй ямар ч тэмцээнд орол­цоход бэлэн байлгамаар байна. Тэмцээний сургаар энд тэнд ажил­лаж байгаа хэдэн хүмүүсээ дуу­даад хэд хоног бэлтгэл хийсэн болоод явуулдаг энэ байдлаа таслан зогсоох хэрэгтэй. Тамирч­дын амжилт холбоо ажлаа муу хийсэнтэй ч холбоотой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцарьт айлчлахдаа 2040 онд Улаанбаатар хотноо олимпийн наадмыг зохион байгуулах тухай санамж бичигт Олон улсын олим­пийн хорооны Ерөнхийлөгч Жак Роггетэй хамт гарын үсэг зурсан. Мөн хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах тухай яриа гараад намжиж байсан. Ба­гийн спорт тэр дундаа хөл­бөм­бөгийг хөгжүүлэхийн тулд нас нь ахьсан тамирчид, үе залгамжилсан дасгалжуулагчдыг солин шинээр бүхнийг эхэлмээр байна. Хөл­бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд улсаас өгдөг мөнгийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Хэдий болтол ядарсан иргэдийнхээ татварын мөнгөөр тэмцээнд орж байгаа нэртэй аялан зугаалж, талбайн шившиг болох гэсэн юм бэ. Энэ мэтчилэн "Хөх чоно"-ын ялагдал бидэнд ихийг сануулсаар байна шүү.

Э.ЭНХБОЛД

Эх сурвалж: http://www.dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ensa:
enhbold setguulch ee! iim yum bichihees uur ajil alga uu chamd? chamd heley gsn ch ug oldohgui bna arai ch dee ene setguul zui...!hul bundug hojigdoj bno setguulch ta nar harin ajlaa zuv hii
2013-03-12
mgl.n:
Erdenebat gj mulguu hvn bdag ywaasai
2013-03-11
erka:
ganboldod hariutslaga tootsoy
2013-03-11
shuumjlegch:
ENE SETGUULCH MONGOL HUN BISH BH TIIMUU CHINGIS HAANAA OWOO BOLGOJ HEZEENEES SHUTEJ IRSEN BORTE CHONO GOO MARALAA SATAN BOLGOJ BDG HELEH UG ALGADAA
2013-03-11
батсүрэн:
зардлыг төлүүл
2013-03-11
монгол:
Гарсан зардлыг нь төлүүлдэг болох хэрэгтэй.
2013-03-11
монгол:
аргагүй ш дээ ямар ч сахилга батгүй, дэг журамгүй, тооцох хариуцлагагүй юм чинь хожигдох нь тэдэнд ямар хамаатай юм бэ. баахан архичид л байдаг юм билээ
2013-03-11
nudnii bulai bugs ulaaichlaa:
ene heden yumnuud arhi tamhi erguulsen yumnuud bgaa l daa...
2013-03-11
LACRIMOSA:
TA nar uursduu togloj chadakhgui baij odookhondoo tegeed khojigdood l biz. Udakhgui khojood irekhleer ni saikhan dagaad bayasakh ni zui biz. Neree solikh, Udirdlagaa solikh ni kharin ch neg sanal neg bn shuu............
2013-03-11
1234:
yag vnen.
2013-03-11
1234:
Hojih hojigdoh gedeg sportod baidag l zvil sh de. hojigdoo l biz. setgvvlchiih ni sedeljvvlj bga, durakuudiin dagan baysaj bga ni taarch de. hojchihood irsen bol yu geh bsan bol. chuham minii naiz nar ene ter geed l... harin ch setgeliin dem uguh ystoi ym bishvv.
2013-03-11
aanha:
ta nar ichmeer ch yum doo. uursduu 1 udaa ch bumbug ushigluj vzeegui bj iim doroi medlegtei hunii halit mulit bichsen zuiliig 100% unen gej bodoj bdag. hulbumbugiig togloh amarhan haragddag bolovch uneeheer hetsuu yum bilee. bid bol guij ch chadahgui shuu dee. gadaadiin baguudiin ihenh ni amitnii nertei baidag ter ni deer uyeesee shutej irsen amitan golduu baih. harin ter baingiin beltgelgui gedeg ni bol unen shuu teriig saijruulah heregtei
2013-03-11
baagii:
Bolichooch ee. Ter leagui migee taraaa... Yuun hul bumbug. heden tumpun tolgoi garuud tsugluulchaad...
2013-03-11
ìîíãîë:
ãàíáîëä ãýæ íºõºð þó ÷ õèéæ ÷àäàõã¿é õºë áºìáºãèéí õºãæèëä îðæ èðñýí õºðºí㺠îðóóëàëòûã õóâüäàà áîëîí òîéðîí õ¿ðýýëýã÷ääýý çàðöóóëàæ áàéãàà ãýäãèéã àõìàä áîëîí äóíä ¿åèéí õºë áºìáºã÷èä á¿ãä äóó íýãòýý áàòëàíà ýíý õ¿íèéã õóóëü øàëãàõ ¸ñòîé õºðºãº ¸÷èíýý èõòýé íºõºð ìîíãîëûí õºë áºìáºãèéã äîîø íü òàòàñàí íºõºð íîâø
2013-03-11
dadaa:
ene bagiig taraasan ni deeree mongolchuud tom tolgoi tom tseejtei hol bombog togloj chadahgui ingej chadahgui bj yum yumruu uschij mongo ureed hereggui chadahgui gedeg ni olon udaa batlagdlaa sh tee oorsdoo sain duraaraa tartsgaa zugeer
2013-03-11
aanha:
ta nar ichmeer ch yum doo. uursduu 1 udaa ch bumbug ushigluj vzeegui bj iim doroi medlegtei hunii halit mulit bichsen zuiliig 100% unen gej bodoj bdag. hulbumbugiig togloh amarhan haragddag bolovch uneeheer hetsuu yum bilee. bid bol guij ch chadahgui shuu dee. gadaadiin baguudiin ihenh ni amitnii nertei baidag ter ni deer uyeesee shutej irsen amitan golduu baih. harin ter baingiin beltgelgui gedeg ni bol unen shuu teriig saijruulah heregtei
zochin:
shine udirdlagatai bolohgui bol bolohgui gedgiig olon jil harlaa.amjilt gargahgui um bol hoolnii sabnuud ymar hereg bna. zardliig uur sportod ug.
2013-03-11
4444:
Яг үнэн. Энэ хүн Монголын хөлбөмбөгийн спортын хөрөнгийг хувьдаа ашиглаж хөдбөмбөгийн хөгжлийг хойш нь татаж байгаа
2013-03-11
Sport:
Батзаяа билүү, нэг гар би бөх үздэггүй, хөлбөмбөг үздэг учир олимп дэлхийн аваргуудад өгч байгаа урамшууллыг хөлбөмбөгт өгөх хэрэгтэй гээд л барьцаад байсан. Ядаж ганц нэг баг хожиж үзэгчдээ баясгадаг болчоод тэгж ярьж баймаар юм. Яг үздэгт нь хөрөнгө оруулья гэвэл Champions League, эсвэл Premier League-т ЗГ мөнгө өгөхийм үү, хаашаа юм?
2013-03-11
tgheyjm:
Er n undesten yastanaar n harval uvs kazakuud chin bie biendee ih tusaldag ted bagiin togloltond iluu sain halhuud butehguee hichneen sain baigaad ch chadahgui huvia hicheesen
2013-03-11
Sport:
Батзаяа билүү, нэг гар би бөх үздэггүй, хөлбөмбөг үздэг учир олимп дэлхийн аваргуудад өгч байгаа урамшууллыг хөлбөмбөгт өгөх хэрэгтэй гээд л барьцаад байсан. Ядаж ганц нэг баг хожиж үзэгчдээ баясгадаг болчоод тэгж ярьж баймаар юм. Яг үздэгт нь хөрөнгө оруулья гэвэл Champions League, эсвэл Premier League-т ЗГ мөнгө өгөхийм үү, хаашаа юм?
сонирхогч:
Морь Ганболдыг Загдсүрэнтэй адил шоронд хийгээч.
2013-03-11
4444:
Яг үнэн. Энэ хүн Монголын хөлбөмбөгийн спортын хөрөнгийг хувьдаа ашиглаж хөдбөмбөгийн хөгжлийг хойш нь татаж байгаа
зочин:
Азийн хөл бөмбөгийн холбооноос жил бүр 250,000 доллар орж ирдэг, клубуудэд ямар ч дэмжлэг байдаггүй
2013-03-11
зочин:
Хөл бөмбөг Монголд яагаад хөгжихгүй байна гэвэл мэдээж удирлагатай холбоотой ш дээ.
2013-03-11
Морь:
Холбооны морь Ганболд тэргүүтэй хэсэг нөхдийг бүгдыг нь солих хэрэгтэй.
2013-03-11
Хөлбөмбөг ч гэж дээ хөөрхий...:
Угаасаа хоолны савнууд шүү дээ. Энэ коммент бичдэг нөхөр хөлбөмбөгийн холбооных байх аа ха ха. Хөлбөмбөгийн лигт битгий тогло гэж хэн ч хэлээгүй. Өөрсдөө л чадваргүй дээ орж чадахгүй байгаа. МОнголын лиг гэж хөгийн юм болдог юм байна лээ. Сэтгүүлч нь яахав өөрийн эмзэглэлээ гаргаж ирсэн байна. Яагаад ардчилсан нийгэмд үгээ хэлж болохгүй гэж. Чи ч овоо тэнэг гар байна даа.
2013-03-11
zochin:
haramsmaar bish bur gutarmaar hojigdol geech
2013-03-11
setguulchid zoriulaya:
hooyo setguulch enhboldoo chi yag yu medej yugaa sudalsandaa naad yumaa bicheed bgaan shivshig boloo nusaaraa hojigdloo geed bgaan be, manai tamirchid yadaj mergejliin tamirchidgej yavdaggui shdee chinii ter heleed muu geed bgaa ulsuud chin yadjil mergejliin club tei bngiin beltgeltei bgaa. chi neeh bagiin sport mongold hogjihgui geed cham shig yumnuud bngiin yariad bval ugiin hogjihgui shdee chi odoo bolduul sportiin setguulchuu te tiim bol yadaj zun ochij lig uzeed yaj toglodogiin bna gdgiin haraad ooroo ehleed mederchih za, hoh chono gedeg ner chamd tiim l taalagdahgui bgaa yum bol ooriinhoo bodliig bitgii hevlel medeeleleer zarlaad bai dotroo bodood yavjii
2013-03-11
1234:
yag vnen.
ZOCHIN:
Маш харамсмаар хожигдлоо, интэрнээтээр шууд үзсэн.
2013-03-11
zochin:
haramsmaar bish bur gutarmaar hojigdol geech
asaa:
Holboonii erunhiilugch Ganboldiig ni solichihoo
2013-03-11
ГООЛ:
Ганболд гэж юу хийдэг хүн бэ.Хөл бөмбөгийн холбооны тэргүүн гэдэгээ мэддэг болов уу ТЭР ХҮН.......
2013-03-11
Muugii:
Manai hulbumbugiinhun mongoliinhoo ligt turuulchiheed olimpiin avarga bolson yum shig uilj guigeed l oroi baarand sogtuu uiltsgaagaad l ugui ee mun aimaar yum bain lee sh dee. Hamar Ganbold gej luivarchingaa holduulj chadahgui archaagui hulbumbugchid iimerhuu zayand baihaas ch yah ve dee
2013-03-11
zochin:
khoolny sawnuud
2013-03-11