2011-2012 онд хамгийн их тархсан вирусын эсрэг вакцин тарьж байна

img

Хүйтэн сэрүүний цагт ханиад томууны тархалт нэмэгддэг. Энэ үеэр эм бизнес эрхлэгчид сайн гэсэн бүхий л эм бэлдмэлээ сурталчилж ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Тэгэхээр бага зардлаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар “Ди ЖИ Би “ХХК-ны Вакцины Менежер Л. Пилжидмаатай ярилцлаа. -Жил ирэх бүр ханиад дэгдэлт нэмэгдэж вирус нь хувьсан өөрчлөгдөж байна. Энэ юутай холбоотой вэ? -Манай орны хувьд хүйтны улирал удаан үргэлжилдэг агаарын бохирдол ихтэй учраас ханиад томуу хүрэх явдал нийгмийг хамарсан өвчин болоод байна. Ханиад томуу нь хүйтний улиралд influenza овгийн RNA вирус ханиалгах найтаахүед агаар дуслын  замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл вирусны хатгалгаа, цаашилбал бактерийн хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг.Түүнчлэн Хүүхдүүд өндөр халуурч, гүйлгэн суулгах бататалт хүртэл өгч хүндэрдэг.Сүүлийн үеийн судалгаагаар АНУ-д гэхэд жилдээ 2000 гаруй  хүн ханиад томуугаар өвчилж, 200 гаруй хүн ноцтой хүнд эрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. -Ханиад томуунаас иргэд маань яаж сэргийлэх вэ эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөмж ард иргэдэд хүргэж байна? -Ханиад томуунаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт нь Томуугийн эсрэг вакцин юм.Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Иймээс ДЭМБ-аас жил бүрүүнийг судалж ханиадны вируст тохирсон вакциныг үйлдвэрлэж  ард иргэдийг вакцинжуулахыг  зөвлөмж болгодог .  Томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакциныг бүтээдэг. -2011-2012 онд хамгийн их тархаж байгаа ямар вирус судлагдсан бэ.Вируснаас яаж хамгаалах вэ? -Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2011-2012 онд хамгийн их тархаж байгаа  influenza А төрлийн 2 вирус, influenza В төрлийн 1 вирусийн идэвхгүй холимогийг агуулдаг вирусны эсрэг ханиад томууний вакциныг  гаргасан байна. -Энэ вакцин чанар, найдвартай гэдгийг яаж батлах вэ? -Энэ гайхамшигт  GC FLU вакциныг БНСУ-ын GREEN CROSS корпораци үйлдвэрлэж Монгол Улсаас “ Ди Жи Би” ХХК албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна. -Та Ди Жи Би компаниа танилцуулаач ? -Манай байгууллага нь эм эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрлийн дагуу сүүлийн жилүүдэд Монгол Улсад томууний вакциныг оруулж ард иргэдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулж ирсэн.Энэ жил манай компани Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын худалдан авдаг сертификат бүхий сайн чанарын GC FLU /influenza vaccine split virion,inactivated/ вакциныг оруулж ирж дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. - Энэ вакциныг яаж хэрэглэдэг вэ? -Энэхүү вакциныг Магадлан итгэмжлэгдсэн “Буян тээж” эмнэлэг, ”Улаанбаатар Сонгдо” эмнэлэг мэргэжлийн өндөртүвшинд зохих журамын дагуу хийдэг. Вакцин гэдэг маш эмзэг, хадгалах, хамгаалах, тээвэрлэлтийн нарийн горимын дагуу булчинд тарьж  хэрэглэдэг.Энэ вакциныг 6 сараас дээш насны бүх хүмүүс хэрэглэж болно. -Вакцин тариулснаар ямар нэг хүндрэл гарах уу? -Гаж нөлөө маш бага илэрдэг. Зарим ховор тохиолдолд Тарилга хийсэн газар улайх, хавдах шинжүүд илэрч болно эдгээр нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг . -Ямар хүмүүст хийж болдоггүй вэ? -Халуунтай өвчтөн, тахианы мах өндөгнөөс харшилдаг хүн хийлгэх хориотой -Сүүлийн үед гадуур олон төрлийн вакцин гарч байгаа. Танай вакцин юугаараа давуу юм бэ? -Энэ GC FLU вакцин ДЭМБ-аас зөвлөмж болгон гаргасан вакцин. ЭМЯ-ны зөвшөөрөлтэйгээр Лиценз болон хилийн мэргэжлийн хяналтын зөвшөөрлийн дагуу БНСУ-ын GREEN CROSS –той гэрээ хийн Монгол Улсад энэ вакциныг оруулж ирсэн. ”Улаанбаатар Сонгдо”, “Буянтээж” магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг дээр вакциныг хийлгэж болох бөгөөд албан байгууллагын захиалгаар вакцинжуулалтыг байгууллага дээр нь зохион байгуулж болно. Вакцины талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99000440, 313725,  99196519  И-мейл:dgb@mongolnet mn хандаж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дэлхийн хүн амыг цөөрүүлэх элдэв кодолсон нэр томъёо бүхий өвчин гаргачихаад, дараа нь вакцин үйлдвэрлэж бизнес хийхдээ хүний дархлааны системийг устгаж амьдрах чадваргүй болгох ажил хийгээд бгаа юм шиг санагдах юм.
2012-09-01
heregtei medeelel bn bayrlallaa
2011-11-11