Н.Төгсцогт шинэ оноо Бакуд гаргана

img

Боксчин Н.Төгсцогт одоо Баку хотод байгаа. Монголд ирж удаан уулзаагүй гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ шинэ оноо гаргахыг хүссэн. Харамсалтай нь хүслийг нь хурмаст тэнгэр хяслаа. Тэрээр өчигдөр Бакугаас Москва руу явах гэтэл Москвад их хэмжээний цас орсон  учраас онгоц нисэхгүй байгаа юм байна. Тиймээс шинэ оноо Бакуд гаргахаас өөр аргагүй “гацаанд” оржээ. Тэрээр Азербайжаны нийслэл Бакуд дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнд оролцож байгаа. Дэлхийн шилдгийн шилдэг боксчдыг шалгаруулахын тулд  дэлхийн боксын холбоо шилдэг боксчдыг бүс болгон хуваасан.  Бүсийн ялагч нь дэлхийн аваргад өрсөлдөнө. Н.Төгсцогт Азербайжаны бүсэд багтсан. Түүний тулаан нэгдүгээр сарын 15нд  эхэлнэ. Ширэн бээлийтэн маань тулаанаа дуусгаад нэг мөсөн эх орондоо ирэх болж байна. Ээжийнхээ мээмнээс “гарч” амжаагүй явсан тэрээр аль хэдийн дэлхийн хэмжээний тулаанч болсон. Хэдий тийм ч гэрээ болон ээжийгээ ихээр санаж байна гэж найзууддаа мэссэнжэрт их хэлж байна гэнэ шүү. У.Сэргэлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ