Дэлхийн шилдэг циркчид Монголд цуглана

img

"Дэлхийн цирк Монголд" нэртэй олон улсын циркчдын тоглолт манай улсад болох гэж байна. Монголд 30 жилийн дараа дэлхийн циркчид цуглах гэж байгаа нь энэ бөгөөд АНУ, Испани, Канад, Герман, Вьетнам, Гватемал зэрэг орны 60 гаруй уран бүтээлчид ирэх юм.  Монголын үндэсний цирк, Циркийн урлагийг хөгжүүлэх холбоо, ССАЖЯ хамтран зохион байгуулж байгаа энэхүү чуулган энэ сарын 25-наас ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Циркчид олон улсын наадмаас шагнал хүртсэн үзүүлбэрүүдээ тоглох юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

В. Ганзориг:
Болжийшдээ.Хачин сонин хамтлаг дуучидын майлаан, хавтгайрсан хошин шог, сэтгэл зүрхэнд хоногшихооргүй кинонууд.Монголд музей-нээс өөр үзэх юм олддоггүй байсын.
2013-03-12