
Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайгаа хэдийнэ дархалж чадсан “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн сүүлийн үед тун завгүй явна. Учир нь тэдний хамтран гаргасан “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтийн баяр болох “Андгай” хэмээх VIP тоглолт эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах өдөр буюу энэ сарын 18-нд Улаанбаатар ресторанд 19.00 цагаас болох аж. Тоглолтын үеэр чадварлаг дуучид маань цомогт орсон дуунуудаа хамтран дуулахаас гадна өөрсдийн хит уран бүтээлүүдээ үзэгч фэнүүддээ өргөн барих гэнэ. Бидний “Андгай” тоглолт олныг алмайруулах болно хэмээн дуучид маань өгүүлж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ