“Хурд”-ынхан дахиад л “бут” авах нээ

img

Монголын рок хөгжмийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан хамтлаг бол яах аргагүй “Хурд”. Тус хамтлагийн  “Цэргийн бодол”-ыг аялахгүй өнгөрсөн ерээд оны залуу хүн бараг л байхгүй гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. “Саяхан эмэгтэйчүүдийн баяраар “Хурд”-ынхан “Grand Irish” -т бүсгүйчүүддээ зориулж тоглолтоо хийсэн. Тэгвэл энэ сарын 18-нд “Хурд”-ынхан UB palace-т "Цэргийн бодол" тоглолт хийхээр болжээ. Энэ удаагийн тоглолтын тасалбар суудлын ангилал байхгүйгээрээ онцлог аж. Ийнхүү  фенүүдийнхээ сэтгэлийг хөдөглөж чаддаг “Хурд”-ынхан дахин бут авах нээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ