
УДЭТ энэ сард ачаалал ихтэй байгаа билээ. Учир нь энэ сарын 27-нд Олон улсын театрын өдөр тохиох юм. Эл өдөр “Гэгээн муза 2012” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ тус театрын тайзнаа болох юм. Тус наадмын хүрээнд энэ сарын 20-25-нд УДЭТ-ын тайзнаа “Гэгээн муза” наадамд өрсөлдөж буй шилдэг бүтээлүүдийг тоглох аж. Түүнчлэн энэ сарын 31-нд Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн “Тайлан тоглолт”-ыг хийж, түүнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Дашрамд дуулгахад, тус театрт маргааш 19.00 цагаас “Парисын дарь эхийн сүм”–ийг тоглох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ