
“Нарны домог” Монголын анхны ардын бүжгийн жүжгийн 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт ҮДБЭЧ-ын тайзнаа энэ сарын 16, 17-нд хоёрхон удаа тоглогдох гэнэ. Эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл болсон энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авьяасаараа дайснаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар тайван аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулах нь. Уг бүжгийн жүжгийн хэвлэлийн бага хурал маргааш 13.00 цагт ҮДБЭЧ-нд зохиогдох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ