
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Шуудан холбооны төвөөс зарласан “Ээждээ болон ханьдаа илгээх” захидлын уралдааны дүн гарчээ. Тус уралдаанд олон арван захидал ирсэн бөгөөд тус сумын Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер С.Батжаргал “Амьдралын минь хос багана хайрт хань Отгонжаргалдаа” бичсэн захидлаараа тэргүүн байр эзэлсэн аж. Харин Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч н.Энхтуяа дэд байр, 10б ангийн сурагч Б.Өлзийхүү 11а ангийн сурагч А.Пүрэвдулам нар удаалсан байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ