“Арга билэг”-ийн этно жааз тоглолт болно

img

Үндэсний хөгжмийн зэмсэгээр жааз уран бүтээл туурвидаг “Арга билэг” хамтлагийнхан энэ сарын энэ сарын 22-24-нд “Дээлт” тоглолтоо Улсын Филармонид  сонирхуулах гэж байна. Ардын дуу болон орчин цагийн хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлийг этно-жааз урсгалаар найруулж тоглохын зэрэгцээ өөрсдийн зохиосон уран бүтээлийг мөн энэ урсгалаар тоглодог тус хамтлаг эдүгээ “Дээлт”, “Дэв” гэсэн хоёр цомогтой. Парис, Нью-Йорк, Берлин, Москва, Сиэтл, Денвер, Санкт-Петербург, Астана, Сөүл, Шанхайн үзэгчдэд бие даасан тоглолтоо сонирхуулж байсан тус хамтлагийнхан энэ удаад Улаанбаатарынхаа үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар шийдсэн тул бэлтгэлдээ хэдийнээ гарсан гэнэ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Umnukh zurgaa zassan bna, sain baina
2013-03-22
Zochin:
Ene teged arga bilgiin zurag uu te? Arai denduu yumaa. Hiij bgaa zuilee meddeg hun uu ene naran gedeg setguulch. Ene chin borte hamtlagiin zurag bnshdee
2013-03-14
zochin:
manai site-d unexeer hetsuu shuu, arga bileg hamtlagiin foto bish bna shude, fotogoo zasaachee.
2013-03-12