С.Гончигсумлаагийн нэрэмжит тоглолт болно

img

Монголд төдийгүй дэлхийд алдартай нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор Хөгжмийн Чуулга “Найруулга-2013” тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолт  энэ сарын  15, 16-нд 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох аж. Тоглолтыг Монголын Урлагийн Зөвлөл санаачлан С.Гончигсумлаа агсаны нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилготой гэнэ. “Найруулга” тоглолт 2007 оноос эхлэн уламжлал болгон тасралтгүй зургаа дахь жилдээ дэлхийн болон үндэсний сонгодог 17 бүтээлийг эгшиглүүлэх юм. Тоглолтын эхний хэсэг дэлхийд нар алдартай Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles-ын уран бүтээлүүдийг тоглох ба хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолчид Н.Жанцанноров Л.Мөрдорж, Цохивор хөгжмийн чуулгын удирдаач Б.Зоригт нарын шилдэг болон шинэ найруулгын бүтээлүүдийг үзэгч олондоо толилуулах юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ