Б.Эрдэнэтуяа төрийн дээд одон медалиар энгэрээ мялаав

img

УДБЭТ-ын гоцлол дуучин  Б.Эрдэнэтуяа  өчигдөр Төрийн дээд одон медаль болох “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Энэхүү хүндтэй  шагналыг ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл гардуулав. Тэрээр УДБЭТеатрын гоцлол дуучнаар ажиллаж байх хугацаандаа  Дж.Бизе “Кармен” дуурийн Микаэла, П.И.Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн Лиза, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Дж.Верди “Турандот” дуурийн Лю, Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурийн Уянга, Д.Лувсаншарав “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Дж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, Дж.Верди “Травиата” дуурийн Виолетта, Аниан, А.Моцарт “Дон Жуан” дуурийн Эльвира, Дж.Верди “Трубадур” дуурийн Леонора, Дж.Пуччини “Богема” дуурийн Мими, П.Масканьи “Тосгоны алдар” дуурийн Сантуцца, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Дездемона, Дж.Пуччини “Тоска” дуурийн Тоска, П.И.Чайковский “Алеко”  дуурийн Земфира зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 30 гаруй сонгодог дуурийн гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээсэн юм. Түүнчлэн 2002 онд  “Яргуйн уянгат дэлбээ”, 2009 онд “Венецийн үдэш” бие даасан уран бүтээлийн тоглолтоо тавьсан. Одоогоос хоёр жилийн өмнө  тайзнаа анх удаа тавигдсан дэлхийн дуурийн урлагийн нэгэн ноён оргил болох Дж.Верди “Аида” дуурийг тоглоход гол дүрд дуулсан авьясаг дуучин юм. Түүний хөдөлмөр уран бүтээлийн амжилтыг үнэлж 1997 онд “Гоо марал” шагналтан, 2000 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж байжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Жинжий:
Баяр хүргье Ээгийдээ Яг үнэндээ одоо гавъяат,Удахгүй Ардын жүжигчин болох ёстой Боловсролтой ухаалаг маш гоё дуулдаг Би Ээгийтэйгээ олон дуурьт хамт дуулсанаа бахархаж явдаг шүү. Ээгий шиг ийм боловсролтой дуучин театрын түүхэнд ёстой ховорхондоо Энэ муу хүмүүсийн муухай үгийг бүү тоогоорой Амжилт хүсье
2013-03-27
solo singer:
poni bol poni..
2013-03-15
singer:
shulmas markiin avgai daa..
2013-03-14
"uzegch" -d:
Karlik bietei gne? ter hunii gadnah baidal tiim chuhal bnu? tseverhen l bvl. ehees, baigalaas zayasan bieteigee l bgaa shd. Huniig gadnah baidlaar bish, aviyaas chadvaraar n unelj surah heregtei, heddugeer zuund amidarch bgaa bile? heden nastai hun bile...
2013-03-14
zochin:
gaviyatiin enetei duuchin shuu undur bolovsroltoi soyltoi huurhun aastai mnii duu chini mundag busgui shuuu bayr hurgii
2013-03-14
uzegch:
mangar muuhai karlik bietei, taizan deer goyo saikhan hun l bh heregtei
2013-03-14
otgoo:
Bayar hurgii
2013-03-13
OOOO:
BAYR HURGEE. CHADALTAI DUUCHIN SHUU TSAASHIIN CHIN URAN BUTEELD CHIN AMJILT HUSEE. UDAHGUI GAVYAT BOLOHIIG HUSEE
2013-03-13
irgen:
bayar hurgue unekheer saikhan duuchin
2013-03-13
Zochin:
Chadaltai, medleg bolovsrol undurtei aash zan saitai sain emegtei, Ajliin undur amjilt husej sain saihan buhniig husen eruuy. Odoo heden jil ajillachihval duuren gavyat shuu!
2013-03-13