Ажлын хэсэг байгуулагджээ

img

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хүрээнд аймгийн Засаг даргын  захирамж гарчээ. Уг захирамжаар Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллого, тоо бүртгэл хийх ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар БОАЖГ-ын дарга Ч.Түмэндэмбэрэл, нарийн бичгийн даргаар УЦУОША-ны дарга Д.Баасандорж, гишүүдээр Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн хэрэгслийн оношилгоо зохицуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн газрын төлөөлөл оролцон ажиллахаар боллоо. Жаргалант сумын нутаг дэвсгэрт агаар бохирдуулах эх үүсвэрийн улсын бүртгэл явуулах ажлын хэсгийн гишүүд хуралдаж, 3 баг тодорхой заасан маршрутын дагуу тооллогоо эхлүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ