Бичил уул уурхай эрхлэгчдийн баруун бүсийн чуулга уулзалт болов
“Бичил уурхай эрхлэгчдийн баруун бүсийн чуулга уулзалт” Баянхонгор аймагт боллоо. Уулзалтад Ховд аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ирвэс-3 баг, Элгэн Сутай ТББ-ын төлөөлөл оролцов. Чуулга уулзалтаар төр-иргэний нийгмийн байгууллага, ХАМО /Хувиараа ашигт малтмал олборлогч/-ийн харилцаа, уялдааны талаар өргөн хэлэлцүүлэг явуулсан. Мөн зарим ХАМО-д зохион байгуулалтад орсон талаар, нөхөрлөл хэрхэн байгуулагдсан талаар, одоо явуулж буй үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцсон. Баруун бүсийн хэмжээнд бүртгэлтэй 5229 ХАМО, 6 аймгийн 30 суманд 144 нөхөрлөл, 6 ТББ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна гэж Ховд аймгийн БОАЖГ-ын байгаль хамгаалагч С.Сүхцоож мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ