
Боловсрол соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд 14.00 цагаас жагсаал зохион байгуулахаар болжээ.
Багш нар жагсан болсон үндэслэл нь “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Гэтэл Засгийн газар МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ ухарч, 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөг, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх болсныг эсэргүүцэж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эмч болон багш нарын цалинг 80 мянган төгрөгөөр, сар шинийн баярын өмнө 23 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ