Э.Халиунболд Тегеранаас авсан цомоо дурсгал болгон өгөв

Тусгай хамгаалалтын тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч ОУХМ Э.Халиунболд Ираны Тегеран хотноо мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах гурав дахь шатны тэмцээнээс авсан цомоо ЗЦГ-т дурсгал болгон өглөө. Филиппиний нийслэл Манила хотноо болсон Мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн гараанд ОУХМ Э.Халиунболд хоёрдугаар байрт орж ерөнхий дүнгээр Азийн аваргын мөнгөн медаль хүртсэн билээ. Эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж яваа залуу тамирчны хүч хөдөлмөрийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигаар ”Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Э.Халиунболдыг шагнасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ