
Монголын рок попын “Бид хамтдаа” нэгдсэн тоглолт энэ сарын 23-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд ганцхан удаа болно. Энэхүү тоглолтыг “Лемон” продакшн, “Наранзол сан” хамтран зохион байгуулж байгаа аж. Тоглолтод дуучин Б.Маралжингоо, Э.Агиймаа, Daisy, Х.Оюунбилэг, П.Хэрлэн, “Сүнс” хамтлагийн дуучин Лхагва, поп дива МУГЖ Б.Сарантуяа, Б.Дашдондог, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Отгоо, Хулан, Номико, “Гурван охин”, реппер Gee, “Lumino”, “Булсара”, “Шар айраг”, “Madness”, “Жонон”, “Алтан ураг”, “A Sound”, “Lemons”, “X VIT” зэрэг рок попын үе үеийн төлөөлөл болсон шилдэг хамтлаг, дуучид оролцон ая дуугаа өргөн барих аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ