Карло Анчелотти: Бид нойрноосоо сэрэх хэрэгтэй

img

Премьер лигийн сүүлийн зургаан тоглолтод ялалт байгуулаагүй “Челси”-гийн дасгалжуулагч Карло Анчелотти “Арсенал”-д хожигдсоны дараа ингэж хэлжээ “Би халахдахаас айхгүй. Намайг халах тухай сонирхож байгаа бол багийн эзнээс асуу. Би тайван байна. “Арсенал” үнэхээр сайн тоглолоо. Харин бид  муу байсан. Одоо “Болтон”-г хожих хэрэгтэй. Уг нь сүүлийн хоёр долоо хоног бид бэлтгэл сайн хийсэн. Гэхдээ л тоглолт болсонгүй. Бид сэрэх хэрэгтэй байна. Одоо бид унтаа байдалд орчихож”. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ