“Галдан бошгот” цомгийн нээлт маргааш болно

img

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошгот” симфони сюит сонсогчдын гарт очиход бэлэн болжээ. Цомог хоёр хэсгээс бүрдсэн байна. Эхний хэсэгт Галдан бошготийн амьдрал, хайр сэтгэл, түүхэн тулалдааныг хөгжмийн хэлээр өгүүлжээ. Энэхүү хэсэг нь дөрвөн ангитай. Зөвхөн мэргэжлийн буюу тодорхой хүрээнийхэнд хамаатай гэх хэвшмэл ойлголтыг өөрчилж, анги бүрийн өмнө үйл явдлын товч тайлбарыг хүүрнэн өгүүлснээрээ онцлог аж. Галдангийн дотоод ертөнц, Анугийн хайрын хүч, сэтгэлийн зөрчил, баатарлаг гавьяаг хөгжмийн хэлээр өгүүлсэн байна.  Энэ хэсэгт найрал хөгжим, морин хуур, цуур, хөөмий, бэсрэг ардын дуу, жангарын тууль зэрэг үндэсний хөгжмийн зэмсэгийн тансаг аягууг шигтгэжээ. Удаах цомогт нь зохиолчийн төрийн шагнал хүртсэн Морин хуур, найрал хөгжмийн зохиол, Хишигтэн хэмээх  бүтээл нь багтсан байна. Хөгжмийн концертийг “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ, “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог, Гени нар тоглосон байна. Цомгийн албан ёсны нээлт маргааш Хөгжим бүжгийн коллежийн ёслолын танхимд болно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ