
УИХ-ын нэгдсэн чуулганаар яг одоо Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах туахй УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын тогтоолын хавтсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Дээрх тогтоолын төсөлд Төрийн өмчийн хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтаад “Эрдэнэтийн ДЦС”-ыг хасах агуулгатай юм. Энэ тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Д.Одхүү гишүүнээс “Сонин хэвлэлээр бусдынхаа нэр төрд яагаад халдаад байгаа юм бэ” гэсэн утга бүхий асуулт асуусан юм. Үүний хариуд Д.Одхүү “Би албан ёсоор Д.Дамба-Очир гишүүнтэй холбож яриагүй. Энэ талаар ямар ч хэвлэлээр яриагүй.
Өнөөдөр “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц”-ын нэг тоосго байсан ч Д.Дамба-Очирын компани мэдэж байгаа. Үүнийг би хэлээгүй ард түмэн хэлж байна. Надаас нэр цохож асуусан болохоор би гарцаагүй байдалд орж энэ асуудалд тодруулга өгч байна. Уг бид 76 нэгнийгээ ингэх утгагүй л дээ” хэмээн хариуллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ