64 гишүүн ажиллаж байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн хууль, УИХ-ын 2012 оны төсөв хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд УИХ-ын долоон гишүүн гадаадад томилолтой байна. Тодруулбал, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ОХУ, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Англи, Э.Мөнх-Очир Литва, Э.Бат-Үүл БНСУ, Д.Батбаяр БНСУ, Г.Баярсайхан БНХАУ-д ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар өвчтэй, Д.Загджав чөлөөтэй байгаа юм байна. Өнөөдрийн УИХ-ын чуулган 84,2 хувь буюу 64 гишүүний явагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ