Д.Одхүүгийн хуулийн төсөл дэмжигдлээ
УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын тогтоолын хавтсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн санаачилсан уг тогтоолын төсөлд “Эрдэнэтийн ДЦС”-ыг хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтаас хасна гэсэн агуулгатай байсан юм.
Яг одоо Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, "Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ