Д.Зоригт огцрох уу
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр нарын гишүүд УИХ-ын даргад Эрдэс баялаг эрчим хүчний сайдад ёс зүйн хариуцлага тооцож, огцруулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэмжилж өргөх бичиг гардуулахаар шийдвэрлээд байгаа мэдээлэл ирлээ. Ажлын цаг тарахтай уралдан бичгээ өргөн барина. Түүнийг засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг салбартаа сайн зохион байгуулахгүй байгаагийн дээр УИХ-ын гишүүдээс өгсөн үүрэг даалгавар, санал зөвлөмжийг үл тоодог. Түүнчлэн улс орны хувь заяатай холбоотой томоохон гэрээнүүдийг ашиггүй хийсэн гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн мягмар гаригийн УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг сонсох үед УИХ-ын гишүүн Ц. Батбаяр Түлш эрчим хүчний сайд Зоригтыг сайдынх нь албан тушаалаас огцруулна, шалгуулна гэсний хариуд Д.Зоригт сайд шалгуул гэж хэдэрлэж байсан. Ихэд зэвүүцсэн Ц.Батбаяр гишүүн хурал хаяж гаран гартлаа шалгуулна хэмээн мэдэгдсэнээ ийнхүү хэрэгжүүлж байх шиг байна.
Б.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ