УИХ-ын чуулган завсарлалаа

img

УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн чуулган завсарлалаа. Үдээс өмнөх чуулганаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгийг сонссон юм. УИХ-ын үдээс хойшхи чуулганаар уг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ