Сеск Фабрегас: Бид агуу баг шиг тоглолоо

“Челси”-г талбай дээрээ 3:1-ээр итгэлтэй хожсоны дараа “Арсенал”-ын ахлагч Сеск Фабрегас ингэж ярьжээ “Сэтгэлзүйн хувьд маш чухал хожил авлаа. Гэхдээ бид ирэх лхагва гаригт дахиад л талбайд гарч, Премьер лиг хамгийн шилдэг тэмцээн гэдгийг нотлох учиртай. Өөр улс оронд гурав хоногт хоёр тоглоно гэдэг үлгэр. Харин Англид бол энэ бодит явдал. Тоглолтууд шилээ даран хүлээж байна. Одоо өмсгөлөө өмсөөд “Уиган”-ыг хожих хэрэгтэй. Агуу баг, сайн багийн хооронд зөрүү маш бага байдаг. Өнөөдөр бид агуу баг шиг тоглолоо. Бүгд үүрэг хариуцлагаа ухаарч, бүх анхаарлаа төвлөрүүлж чадсан. Бид оноо алдаж болохгүй гэдгээ ойлгож байсан. Юу чаддагаа бүгдэд харуулах цаг иржээ”.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ