Ньюанс “Анжелина”-г дүрсжүүлжээ
Сонгодог аялгууг орчин үеийн хөг aйзам, хэмнэл донжтой төгс тохируулсан поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг Ньюанс хамтлаг ирэх сард 10 жилийнхээ ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гэсэн тодотголтой тус хамтлаг 10 дахь жилийнхээ ойн баярын хүндэтгэлийн тоглолт дээр өнгөрсөн хугацаанд туурвисан дөрвөн цомог, 100 уран бүтээл, 20 клипийнхээ дээжээс шилдэг, хит дуунуудаа өргөн барих юм байна. Мөн ойдоо зориулан шинэ содон бүхнийг дээжлэхээр бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон гэнэ. Түүний нэг нь “Анжелина” дууны клип хэдхэн хоногийн өмнө хийгдэж дуусчээ. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох тус клип бүх телевизийн дэлгэцээр цацагдах юм байна. 2011 оны 12 сарын 6-ны мягмар гаригт Дуурийн театрт ганцхан удаа болох Ньюанс хамтлагийн 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг угтсан бэлтгэл ажлууд ийнхүү эхнээсээ гараас гарч эхэлжээ.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ