Жин Дон Кей “Кармен” дуурийг удирдана

img

ДБЭТ-ын хамт олон 50 жилийнхээ ойн хүрээнд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ээлжит тоглолтоор Ж.Бизегийн “Кармен” дуурийг сонгожээ. Энэ сарын 23-нд 17.00 цагт тоглогдох Ж.Бизе “Кармен” дуурийг тус театрын  хүндэт зочин, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жин Дон Кей удирдан тоглуулах нь ээ.  “Кармен” дуурь нь манай тайзнаа 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд анх тоглогдсон ба эдүгээ 84 дэх удаагийн тайзнаа амилах гэж байна. Тус дуурийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж байсан юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ