Сангийн хөрөнгийг нөхөн төлбөрт зарцуулна
Монгол Улсын нутаг дэвсгэрт хүч хэрэглэн, санаатай үйлдэгдсэн, Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн хүнд, онц хүнд гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл учирсан, амь насаа алдсан хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд төрөөс нөхөн төлбөр олгох зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан” гэсэн зүйл нэмсэн.Сангийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүн хулгайлах, хүнийг хууль бусаар хорих, хүнийг барьцаалах, хүн худалдаалах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, зандалчлах, эрүү шүүлт тулгах зэрэг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг барагдуулахад зориулж олгох “нөхөн төлбөр”-т зарцуулах юм байна.
Хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр санд буцаан төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан гэдгийг хууль батлагчид хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ