Багш нар жагсч байна
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоон гишүүд дэмжигчид өнөөдөр 14.00 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж эхэллээ. Жагсагчид Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сарын 3-нд хуралдсан "Хөдөлмөр нийгмийн зөвшилийн гурван талт" уулзалтаар төрийн болон төсөвт байгууллагын ажилчдын цалинг ирэх нэгдүгээр сарын 1-нээс хоёр үе шаттайгаар нэмнэ гэсэн шийдвэрээ хугацаанд нь хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Уг хуралдаанаар төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд 80 мянган төгрөгөөр, гуравдугаар сарын 1-нд бага цалинтай ажилчдын цалинг илүү нэмэгдүүлэх бодлогын үүднээс хөдөлмөр, ажил мэргэжлийн ялгаа зарчмыг баримтлан тодорхой хувиар нэмэхээр шийдвэрлэсэн аж. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар цалин хөлсийг нэмэгдүүлэх хугацааг хоёр сараар хойшлуулсан байна. Тиймээс багш нарын төлөөлөл дээрх шийдвэрийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Хэрэв багш нарын шаардлагыг хүлээж авахгүйд хүрвэл цаашид тэмцлээ эрчимжүүлэхээ мэдэгдэж байна. Түүнчлэн уг жагсаалд Монгол Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, эмч нарын төлөөлөл оролцон дуу хоолойгоо нэгтгэлээ. Хэрэв багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол ажил хаях тухайгаа ч мэдэгдлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ