Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олголоо

img

  Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал нарын албаны хүмүүс Засгийн газрын 2008 оны  120 дугаар тогтоолоор  батлагдсан "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын  ажилтан,  уран  бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу зарим хүмүүст шагнал олгожээ. Тухайлбал,  2012 онд Бүгд Найрамдах Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд III байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад есөн сая, БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт  гучин дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгожээ. Мөн энэ үеэр “Циркус Монголиа Хадгаа” циркийн акробатын жүжигчид болох Х.Жавхлан, Н.Баянбилэг, Ж.Нандинцэцэг нарын хөдын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулан өгсөн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ