Харри Реднапп: Онцгой ганц тоглогч л авбал авна
"Тоттенхэм"-ийн дасгалжуулагч Харри Реднапп өвлийн цонхоор шинэ хүн авахад төдийлөн шимтэхгүй байна. “Манай багт маш олон тоглогч байна. Шинэ тоглогч авч, тэр нь үндсэн бүрэлдэхүүнд багтана гэхэд тун хүнд. Гэхдээ онцгой нэгнийг бол авч болох юм. Биднийг мэдэгдэхүйц хүчтэй болгох хүчирхэг, өөртөө итгэлтэй тоглогчийг авахаас буцахгүй. Харин ийм тоглогч олдохгүй бол илүү наймаа хийхгүй” гэж Реднапп ярьсан байна. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ