
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Үндэсний бөхийн холбооны хоёр жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 23-ний өдөр боллоо. Барилдаанд Увс аймгийн харьяат Аймгийн арслан Баасанхүү, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат аймгийн арслан Б.Уугандаваа, Увс аймгийн харьяат аймгийн харцага Тогтохжаргал тэргүүтэй 32 бөхчүүд зодоглосон юм.
Барилдаанд Увс аймгийн харьяат аймгийн арслан Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Аймгийн арслан Б.Уугандаваа үзүүрлэж, аймгийн харцага Тогтохжаргал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат сумын начин Н.Мягмар нар шөвгөрлөө.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ