
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдааны үеэр УИХ-ын Тамгын газрынхан харилцан уялдаагүй ажилладгийг харуулсан нэгэн үйл явдал болсон. Улсын дээд шүүхээс Авлигатай тэмцэх газрын дарга нартай холбоотой бичгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн нэр дээр илгээсэн аж. Харин тэр бичгийг нь УИХ-ын даргын туслахад өгсөн ч Д.Дэмбэрэл даргын нэр дээр очилгүй хэд хоносон юм байна. Энэ талаар гишүүн З.Энхболд тэр бичиг хаачив, яагаад Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг хэлэлцэхгүй байгааг асууж, уг бичгийн учрыг тайлуулсан юм.
Ямартай ч УИХ-ын Тамгын газрын удирдлагын зөвлөлийн хурал дээр Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлтэс, албадынхаа дарга нарт ажлын хариуцлага, зохион байгуулалт, хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хатуухан сануулга өгсөн байна. Мөн архив, бичиг хэргийн эмх цэгц, шийдвэрлэлтэд тавих хяналтыг дээшлүүлэх тодорхой үүрэг өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ