
Алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео Жульетта”-ийн түүхийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Азид анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жерард Пресгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг эх орныхоо хөрс шороон дээр бүрэн эхээр нь буулган та бидний сэтгэлийг догдлуулж, хүсэл тэмүүлэлийг бадрааж, урам зориг, эрч хүч, авьяас билэгийг мэдрүүлэхээр болжээ.
“Ромео Жульетта” бүтээлийг төгс хэлбэрээр нь үзэгч түмэндээ хүртээхийн тулд урлаг соёлын нэр хүндтэй уран бүтээлчид болох МУГЖ Б.Сарантуяа, “Классик Жем” хамтлаг, “A- Capella” хамтлаг болон ДБЭТ-ын жүжигчин Б.Нармандах зэрэг уран бүтээлчид гол дүрд нь тоглох юм. Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлгийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийхээр болжээ.
Харин Францын тал уг дуурийн дуунуудыг монгол хэл дээр дуулах бэлтгэлийн болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцах юм. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг нь дуучид болон жүжигчдийн хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаа ба ирэх тавдугаар сард үзэгчдийн хүртээл болох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ