Хосгүй үзмэрт үзэсгэлэн нээгдэнэ

img

Үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд нэгэн зарлиг гаргасан юм. Энэ зарлигийг 2011 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж, гадаад орнуудад илгээж буй төрийн бичиг захидал, мөн төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын үнэмлэх, дипломыг монгол бичгээр давхар үйлдэх ажил эхэлсэн. Энэ зарлигийн хэрэгжилтийн хүрээнд үндэсний бичгийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, танин мэдүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газар нэгэн ховор үзмэрт үзэсгэлэнг тун удахгүй нээх гэж байна. Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар толилуулах гэж буй “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх уг уран бичлэгийн үзэсгэлэнг энэ сарын 16-наас 19-нд уран зургийн галерейд зохион байгуулна. Үзэсгэлэнд Монголын соёлын хосгүй үнэт өв уламжлал монгол босоо бичгийн гайхамшгийг харуулсан төдийгүй эртний түүхт төр улсынхаа хаадын монгол бичгээр үйлдсэн захидал, тэдний хэрэглэж байсан тамгын дардасны болон Алтан товч, Эрдэнийн товч зэрэг бүтээлийн бичвэрүүд, хаад ноёдын угийн бичиг гэхчлэн олон үзмэрийг дэлгэн тавихаар зэхэж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Итали Улсад айлчлах үеэр нь Ватиканы архиваас өгсөн Монголын түүхийн зарим чухал сурвалж бичгүүдийн хуулбарыг анх удаа олон нийтэд үзүүлэх юм. Тус архивт Монголын Эзэнт гүрний Их хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал, Ил-хан Абагын “Үг мину” зарлиг \1267 эсвэл 1279 он\, 1290 онд Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, мөн 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал эх хувиараа байдаг аж. Монголын хаадын Ромын Папуудад илгээж байсан олон зуун жил хадгалагдсан захидлуудыг Ватиканы нууц архивынхан өөрсдөө 1920 онд л олж мэдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Elbegdorj eronhiilogch uneheer Mongol hel soyol tuuhiin tal deer mash olon goy ssnaachlaguud gargaj bga.bas delhii ulsuudad ochson urgelj Mongol uls bol aguu tuuhtei aguu uls gej urgelj helj yarij yvj bga. Eronhiilogchin ssnaachilj hiih gj bga bas neg hamgiin gol ajil ni shuuhiin shinetgel bn.huuli shuuhiin systemd jinhene shinechlelt hiih tsag ni bolson eronhiilogchin helsen,hiih gsn bolgonig ni man mahn iin avulgachin aluurchin kommunistud horig taviad bn. Odo 12 ond gants uda l zov songolt hiihgu bol Mongolig oros hitad 2 yag dahij huvaaj avdgiin davaan deer bn shu mongolchuuda.man mahn bol oros hitadin komkunist namin Mongol dahi salbar shuuu
2011-11-10
САЙН БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ
2011-11-10