
Энэ хаврын хамгийн анхны, хамгийн том шоу тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 5-нд “UB Palace”-ын концертын их танхимд болох нь. “Лемон” продакшн зохион байгуулж байгаа уг тоглолтод рок, попын одод нэгджээ.
“Бид хамтдаа” тоглолтод “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, ая зохиогч, дуучин Б.Дашдондог, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “Никитон”-ы Ц.Батчулуун, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн, дуучин Daisy, альтернатив Отгоо, Маралжингоо, С.Сэрчмаа, Р.Номин-Эрдэнэ, Б.Хонгор, Ц.Хулан, Солонго, ВХ болон амьд хөгжмийн “A Sound”, “Булсара”, “Лемонс”, “Fire”, “Madness”, “Алтан ураг”, “Жонон”, “Шар айраг”, “Х-Vit”, “Люмино”, “Гурван охин”, “Мотив” хамтлагуудын хит дуунууд залуусыг доргиох нь. Уг тоглолтыг “Guys”-ын Д.Лхагваа хөтлөх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ