А.Алтанчимэг

img

Алтанхуягийн Алтанчимэг

Спортын сурвалжлагч 1981 оны 09-р сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн. 1988-1998 онд Архангай аймгийн 2-р сургуулийг дүүргэсэн. 2000-2004 онд Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2004-2006 онд МҮОНТВ-ийн “Үдшийн хэмнэл” студид хөтлөгч, редактороор ажиллаж байв. 2009-2010 онд Бизнес мэдээ, мэдээллийн эх сурвалж “BTV” телевизийн спортын албанд сэтгүүлч, хөтлөгчөөр ажиллаж байсан. Харин 2010 оны 10-р сарын 01-ний өдрөөс одоог хүртэл "Шууд" телевизийн спортын сурвалжлагчаар ажиллаж байна. 2004 онд “Банхар” теле зохиомж бүтээлээр КУДС-ийн “Venus” кино наадмаас тэргүүн байрын “Гранпри” шагналыг хүртсэн. 2011 онд Биеийн тамир, спортын салбарын 90 жилийн ойн медаль, Монголын чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ойн медалиар шагнуулсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ